16 дугаар зүйл. Хувьчлах сууцны үнэлгээ, түүнийг тодорхойлох талбай
1. Хувьчлах сууцны үнэлгээг тодорхойлох талбайг сууцны талбайгаар тогтооно.
2. Хувьчлах сууцны нийт талбайгаас гал зуух, угаалга, ариун цэврийн өрөө болон өрөө хоорондын хонгил, агуулахын талбайг хасч сууцны талбайг тодорхойлно.
3. Хувьчлах сууцны анхдагч үнэлгээг тогтоохдоо сууцны талбайг нэг ам метр талбайн суурь үнэ /тухайн сууцны нийт талбайн болон дундын өмчлөлийн зүйлсийн үнэлгээний нийлбэр/-ээр үржүүлнэ.
4. Хувьчлах сууцны 1 ам метр талбайн суурь үнэ 150000 төгрөг байна.
/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5. Хувьчлах сууцны анхдагч үнэлгээнд дараахь итгэлцлүүрийг хэрэглэж сууцны үнэлгээг тогтооно:
№ Үзүүлэлтүүд Хэрэглэх итгэлцлүүр 1 1 Байршил а/ Улаанбаатар хот 1 дүгээр бүс 2 дугаар бүс 3 дугаар бүс б/ Орхон аймгийн төв в/ Дархан-уул,Дорнод аймгийн төв г/ Бусад аймгийн төв д/ Бусад 1. 00 0. 80 0. 60 0. 40 0. 30 0. 20 0. 10_ 2 П. Ашиглалтын хугацаа 10 хүртэл жил 10-20 жил 20-иос дээш жил 1. 00 0. 80 0. 60 3 Ш. Ханын материалын төрөл тоосгон угсармал төмөр бетон модон бусад 1. 00 0. 90 0. 80 0. 75 4 1Ү. Давхарын ялгаа 2-6 дугаар давхарт байрладаг 1 дүгээр давхар болон 7-оос дээш давхарт байрладаг 1. 00 0. 97 5 Ү. Төхөөрөмжлөгдсөн байдал төвлөрсөн халаалт, халуун,хүйтэн устай халуун усгүй хүйтэн усгүй төвлөрсөн халаалтгүй 1. 00 0. 97 0. 95 0. 90
6. Хэд хэдэн итгэлцлүүр нэг зэрэг хэрэглэхээр байвал тэдгээрийг хооронд нь үржүүлж, ерөнхий итгэлцлүүр гаргана.
7. Улаанбаатар хотын Их тойрог дотор байгаа бүх орон сууц 1 дүгээр бүсэд; I, II, III, IV, Х, ХIII, ХIV, ХV, ХVI, ХVХ хороолол, VI бичил хороолол болон 120 мянгатын орон сууц 2 дугаар бүсэд; 1, 2 дугаар бүсэд хамаарагдахгүй болон Улаанбаатар хотын дагуул хот, алслагдсан дүүрэгт байгаа орон сууц 3 дугаар бүсэд тус тус хамаарна.
8. Сууц эзэмшигч хувьчлан авах сууцныхаа үнэлгээг энэ хуульд заасан журмын дагуу тодорхойлж, үнийн талаарх саналаа орон сууц хувьчлах товчоонд гаргана.
9. Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн гаргасан саналыг харгалзан хувьчлах сууцны үнэлгээг сууц тус бүрээр гаргаж батална.