161 дугаар зүйл. Сууц хувьчлан авах тухай өргөдөл гаргах

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

161 дугаар зүйл. Сууц хувьчлан авах тухай өргөдөл гаргах

1. Сууц хувьчлан авах тухай өргөдлийг дор дурдсан этгээд гаргаж болно:

1/ сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч;

2/ энэ зүйлийн 1-д заасан иргэн нас барсан, уг сууц /өрөө/-наас гарсан, иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж шүүх тооцсон, бүрэн чадамжийг нь шүүх хязгаарласан, цэргийн жинхэнэ албанд татагдсан, гадаадад зорчих, цагаачлахаар явсан, хорих ял эдэлж байгаа бол гэр бүлийн нь 18 нас хүрсэн аль нэг гишүүн;

/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3/ энэ зүйлийн 1-д заасан иргэн ам бүл ганцаараа бөгөөд иргэний эрх зүйн бүрэн чадамж /бүрэн чадамжтай гэж шүүх зарлаагүй бол/-гүй, бүрэн чадамж нь шүүхээр хязгаарлагдсан бол харгалзан дэмжигч нь, бүрэн чадамжгүй гэж шүүхээр тооцогдсон бол асран хамгаалагч нь, цэргийн жинхэнэ албанд татагдсан, гадаадад зорчих, цагаачлахаар явсан, хорих ял эдэлж байгаа болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй бол тухайн иргэний зөвшөөрлөөр итгэмжлэгдсэн төлөөлөгч.

/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2. Сууц хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргана.

3. Өргөдөлд сууц /өрөө/ эзэмшигчийн овог, нэр, ажлын ба гэрийн хаяг, эрхэлсэн ажил, албан тушаал, иргэний бүртгэлийн дугаар, орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ний дугаар, олгосон байгууллага, он, сар, өдөр, ам бүлийн тоо, гэр бүлийн гишүүдийн овог нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний бүртгэлийн дугаар, насанд хүрээгүй хүмүүсийн төрсний гэрчилгээний дугаар, эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай хүсэлтээ бичиж өргөдөл гаргагч гарын үсгээ зурж, он сар, өдрөө бичнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4. Эзэмшиж байгаа сууц /өрөө/-ныхаа нийт болон сууцны талбай, үнэлгээг энэ хуульд заасан журмын дагуу тодорхойлж үнийн талаархи саналын хамт өргөдөлд хавсаргана.

/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.