18 дугаар зүйл. Өмчлөх эрхийн гэрчилгээ
1. Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно.
/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2. Өмчлөх эрхийн гэрчилгээнд дараахь зүйлийг заавал тусгана:
1/ өмчлөгч /дундаа хамтран өмчлөх эрх бүхий этгээд/-ийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2/ орон сууцны байршил, хаяг;
3/ орон сууц хувьчлах тухай шийдвэрийн он,сар,өдөр, дугаар, сууцны үнэлгээ / төгрөгөөр/;
/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4/ үнэтэй хувьчилсан сууцны үнэлгээний хэмжээ;
/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5/ үнэтэй хувьчлах сууцны үнийг ямар хэлбэрээр төлсөн тухай.
/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3. Өмчлөх эрхийн гэрчилгээний загвар, олгох журам, үнийг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/