23 дугаар зүйл. Гомдол гаргах

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Гомдол гаргах

1. Сууц эзэмшигч сууц хувьчлахтай холбоотой гомдлыг орон сууц хувьчлах товчоонд гаргах ба товчоо уг гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

2. Сууц эзэмшигч орон сууц хувьчлах товчооны шийдвэрийг эс зөвшөөрвөл төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гомдол гаргаж болно. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 20 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3. Орон сууц хувьчлах товчооны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах ба төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Тухайн этгээд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5. Орон сууц эзэмших эрхтэй холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.

Хувьчлагдсан сууцыг өмчлөх эрх үүсэх, түүнийг зохицуулах

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.