17 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшинд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглох

ОРОН СУУЦНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2011-02-09

17.1.Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно:

/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

17.1.1.химийн хорт бодистой харьцах;

17.1.2.ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах;

17.1.3.хурц үнэртэй материал, бодис хадгалах, худалдах;

17.1.4.цацраг идэвхт бодис, цахилгаан соронзон орон үүсгүүр, нянгийн амьд өсгөвөр, пестицид ашиглах;

17.1.5.даралтат сав, уурын тоног төхөөрөмж ашиглах;

17.1.6.арьс шир, түүхий эд хүлээн авах, худалдах;

17.1.7.саун, нийтийн халуун усны болон угаалгын газар, нийтийн бие засах газар, зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах, 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах;

/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.1.8.согтууруулах ундаа үйлдвэрлэх;

17.1.9.хууль тогтоомжоор хориглосон бусад үйлдвэрлэл, үйлчилгээ.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.