2 дугаар зүйл. Орон сууцны тухай хууль тогтоомж

ОРОН СУУЦНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Орон сууцны тухай хууль тогтоомж

2.1.Орон сууцны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.