4 дугаар зүйл. Төрөөс орон сууцны талаар баримтлах зарчим

ОРОН СУУЦНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Төрөөс орон сууцны талаар баримтлах зарчим

4.1.Төрөөс орон сууцны талаар дараахь зарчим баримтална:

4.1.1.иргэд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан орон сууцаар өөрсдийгөө хангах нөхцөлийг бүрдүүлж өгөх;

4.1.2.орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд зах зээлийн эдийн засгийн үндсэн шаардлагад тулгуурлах;

4.1.3.орон сууцны хороолол, бичил хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулахыг төрөөс бодлогоор дэмжиж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;

/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.4.гэр хорооллын орон сууцыг тохижсон орон сууцны хороолол болгон хөгжүүлэх.

ОРОН СУУЦНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.