71 дугаар зүйл. Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

ОРОН СУУЦНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

71 дугаар зүйл. Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

71.1.Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

71.1.1.төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

71.1.2.орон сууцны төлөвлөлт, ашиглалтын норм, дүрэм, журам, стандарт боловсруулах, хэрэгжүүлэх;

71.1.3.орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

71.1.4.орон сууцны мэдээллийн сан бүрдүүлэн сүлжээ байгуулж, ажиллуулах.

/Дээрх 71дүгээр зүйлийг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.