15 дугаар зүйл. Бүртгэл

РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Бүртгэл

15.1.Нэгдсэн бүртгэлд радио давтамжийн ангилал, зориулалт, ашиглагчийн нэр, хаяг, ашиглахыг зөвшөөрсөн радио давтамжийн зурвас, түүний өргөн, үйлчлэх хүрээ, газар зүйн байршил, ажиллуулах хугацаа, хүчин чадал, төлбөр төлөлтийн байдал зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр тусгана.

15.2.Нэгдсэн бүртгэлийг Зохицуулах хороо хөтлөх бөгөөд түүнийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүр танилцуулна. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.3.Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн нэгдсэн бүртгэлийн журмыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга батална. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.