3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."радио долгион" гэж агаарын орон зайд тархаж байгаа цахилгаан соронзон орны 3000 гега герц хүртэлх давтамжтай хэсгийг;
3.1.2."радио давтамжийн зурвас" гэж бүлэг радио давтамжийг;
3.1.3."радио холбоо" гэж радио төхөөрөмж ашиглан төрөл бүрийн мэдээллийг тэмдэгт, дохио, дуу, дүрс болон бусад хэлбэрээр нэвтрүүлэх, хүлээн авахыг;
3.1.4."үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт" гэж радио давтамжийн нийт зурвасыг радио холбооны үйлчилгээний төрөлд хуваасан хуваарилалтыг.
3.1.5."богино зайн радио төхөөрөмж" гэж нэг, эсхүл хоёр чиглэлд радио холбоо хийх, бусад радио холбоонд нөлөөлөхгүй, нөлөөллийн хамгаалалт шаардлагагүй, бага энерги хэрэглэх радио нэвтрүүлэгчийг;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.6."радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж" гэж радио холбооны үйлчилгээнд хөндлөнгөөс зориудаар шуугиан үүсгэн дохио дарагч төхөөрөмжийг.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./