51 дугаар зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх

РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх

/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.1.Харилцаа холбооны зохицуулах хороо радио долгионы талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

51.1.1.радио долгионы талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, хэрэгжилтэд нь дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;

51.1.2.радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

51.1.3.улс орны зайлшгүй хэрэгцээ болон техник, технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхэд шаардагдах радио давтамжийн зурвасын судалгаа хийх, нөөцийг бүрдүүлэх;

51.1.4.Монгол Улсад радио долгионы хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;

51.1.5.Монгол Улсад бүртгэлтэй радио давтамж, радио давтамжийн зурвасыг олон улсын цахилгаан холбооны байгууллагад бүртгүүлэх;

51.1.6.тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулах;

51.1.7.цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлалыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

51.1.8.хуульд заасан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, тохирлын гэрчилгээ олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

51.1.9.радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам батлах, хяналт тавих;

51.1.10.энэ хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах;

51.1.11.радио давтамжийн зурвасыг олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.