9 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл
9.1.Төрийн эрх бүхий байгууллагаас радио холбоо зохион байгуулах, түүнийг ашиглан үйлчилгээ эрхлэх, нийтийн үйлчилгээний зориулалтаар радио төхөөрөмж ажиллуулахын тулд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрх олгосон баримт бичгийг тусгай зөвшөөрөл гэнэ.
9.2.Тусгай зөвшөөрөлд радио төхөөрөмжийн байршил, хамрах нутаг дэвсгэр, ашиглах радио давтамж, хүчин чадал, технологи, зөвшөөрлийн хугацаа, ашиглалтын зориулалт зэргийг заана. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./