3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."садар самууныг сурталчлах" гэж бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэхийг болон хүний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэхийг;
3.1.2."садар самуун явдал" гэж биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх, эсхүл эдгээр үйлдэлд бусдыг татан оролцуулах, түүнчлэн садар самууныг сурталчлахыг;
/Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.3."эротик" гэж гоо сайхны таашаал төрүүлэх зорилгоор хүний нүцгэн биеийг урлаг, уран сайхны хэлбэрээр үзүүлэхийг.
Садар самуун явдлыг хориглох