7 дугаар зүйл. Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдах журам
7.1.Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон тусгай цэгт худалдана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.2.Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдахад дараахь зүйлийг хориглоно:
7.2.1.албан байгууллага, гудамж, талбай, хүүхдийн байгууллага, цэцэрлэг, сургууль, оюутан, сурагчдын дотуур байр, хүнс, барааны зах, худалдаа, үзвэр үйлчилгээний газар худалдах;
7.2.2.гар дээрээс худалдах;
7.2.3. 18 насанд хүрээгүй хүнээр худалдуулах, 18 насанд хүрээгүй хүнд худалдах.