9 дугаар зүйл. Эротикийн сурталчилгаанд тавих хяналт

САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2005-01-27

9.1.Эротик чиглэлийн хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэгт тавих хяналтыг эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёлын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын дэргэдэх зөвлөл /цаашид "Зөвлөл" гэнэ/ хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.Зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.

9.3.Эротик хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэгийг зөвхөн Зөвлөлөөр хянуулсны дараа хэвлэн нийтлэх, нийтэд үзүүлэхийг зөвшөөрнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.