13 дугаар зүйл. Хорооны дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх
13.1.Улсын Их Хурал дараахь үндэслэлээр Хорооны дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
13.1.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;
13.1.2.эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
13.1.3.үүрэгт ажлаасаа чөлөөлүүлэхийг хүсэж өөрөө өргөдөл гаргасан;
13.1.4.энэ хуулийн 11.5-д заасан албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан үндэслэлээр Хорооны дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх тухай саналыг түүнийг томилоход нэр дэвшүүлсэн этгээд Улсын Их Хуралд оруулна.