12 дугаар зүйл. Талууд эрх, үүргээ бусдад шилжүүлэх
12.1. Түрээслүүлэгч нь түрээслэгчид урьдчилан бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр мэдэгдсэний үндсэн дээр гэрээнд заасан эрх, үүргээ бусад этгээдэд бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
12.2. Түрээслүүлэгч нь гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх бол энэ тухай түрээслэгчид урьдчилан бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээд санхүүгийн түрээсийн гэрээг түүнд заасан нөхцөлийн дагуу үргэлжлүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
12.3. Түрээслэгч нь түрээслүүлэгчээс урьдчилан бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээнд заасан эрх, үүргээ бусдад бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
12.4. Гуравдагч этгээд түрээсийн зүйлтэй холбоотой үүргээ түрээслүүлэгч болон түрээслэгчийн бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусдад шилжүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
12.5. Түрээслүүлэгч, түрээслэгч, гуравдагч этгээд энэ хуулийн 12.1, 12.3, 12.4-т заасны дагуу эрх, үүргээ бусдад шилжүүлсэн нь тухайн гэрээг өөрчлөхийг шаардах үндэслэл болохгүй.