15 дугаар зүйл. Түрээсийн зүйлийг буцаан авах

САНХҮҮГИЙН ТҮРЭЭС /ЛИЗИНГ/-ИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Түрээсийн зүйлийг буцаан авах

15.1. Түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг дараахь тохиолдолд түрээслэгчээс түр буцаан авах эрхтэй:

15.1.1. түрээслэгч түрээсийн зүйлийг түрээслүүлэгчийн бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14.1.2. түрээслэгч түрээсийн зүйлийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан;

15.1.3.түрээслэгч түрээсийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй танилцах боломжийг түрээслүүлэгчид олгоогүй;

15.1.4. түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй;

15.1.5. гэрээнд заасан бусад тохиолдол.

15.2. Түрээслүүлэгч энэ хуулийн 15.1-д заасан нөхцөл арилмагц түрээсийн зүйлийг түрээслэгчид буцаан өгч, гэрээнд заасан эрх, үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх үүрэгтэй.

15.3. Энэ хуулийн 15.2-т заасны дагуу түрээсийн зүйлийг буцааж өгөөгүй бол түрээслэгч түүнээс үүсэх хохирлыг түрээслүүлэгчээс нэхэмжлэх эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.