17 дугаар зүйл. Түрээсийн зүйлийн барьцаа

САНХҮҮГИЙН ТҮРЭЭС /ЛИЗИНГ/-ИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-01-12

17.1. Түрээслүүлэгч нь түрээслэгчийн бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түрээсийн зүйлийг бусад этгээдтэй байгуулах барьцааны гэрээний зүйл болгон ашиглаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

17.2. Энэ хуулийн 17.1-д заасны дагуу барьцаалагдсан түрээсийн зүйл нь бусдын эзэмшилд шилжсэн бол шилжүүлэн авсан этгээд санхүүгийн түрээсийн гэрээг үргэлжлүүлэх үүрэгтэй.

17.3. Түрээслэгч түрээсийн зүйлийг барьцааны зүйл болгон ашиглахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.