19 дугаар зүйл. Түрээсийн зүйл болон түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэл

САНХҮҮГИЙН ТҮРЭЭС /ЛИЗИНГ/-ИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2018-06-21

19.1. Санхүүгийн түрээсийн гэрээнд заасан түрээсийн зүйл болон тэдгээртэй холбоотой эрхийг талууд улсын бүртгэлд бүртгүүлж болно.

19.2. Энэ хуулийн 19.1-д заасны дагуу түрээсийн зүйл болон тэдгээртэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.