3 дугаар зүйл. Санхүүгийн түрээс, түүний төрөл

САНХҮҮГИЙН ТҮРЭЭС /ЛИЗИНГ/-ИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Санхүүгийн түрээс, түүний төрөл

3.1. "Санхүүгийн түрээс" гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг "анхдагч түрээс" гэж үзнэ.

3.2. Санхүүгийн түрээс нь энэ хуулийн 3.1-д зааснаас гадна дараахь төрөлтэй байж болно:

/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.2.2. түрээслүүлэгч санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа анхдагч түрээслэгчээс түрээсийн зүйлийг буцаан авч өөр түрээслэгчид түрээслүүлэх санхүүгийн "хоёрдогч түрээс";

3.2.3. санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээсийн зүйл түрээслэгчийн өмчлөлд шилжсэний дараа түрээслэгч түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж гуравдагч этгээдэд буцаан түрээслэх санхүүгийн "эргэх түрээс".

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.