6 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн зүйл
6.1. Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй, үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгө санхүүгийн түрээсийн зүйл /цаашид "түрээсийн зүйл" гэх/ байж болно.
6.2. Дараахь эд хөрөнгө түрээсийн зүйл байж болохгүй:
6.2.1. байгалийн баялаг /газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ургамал, амьтан, агаар/;
6.2.2. төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгө;
6.2.3. Иргэний хуулийн 84.5-д заасан эдийн бус хөрөнгө /хувьцаа, үнэт цаас, эрх/;
6.2.4. галт зэвсэг, цацраг идэвхит болон химийн хорт бодис зэрэг холбогдох хууль тогтоомжоор үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд хязгаар тогтоосон эд хөрөнгө.
6.3.Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байна.
6.4.Хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн хугацаанд түрээсийн зүйлийг аль талын санхүүгийн тайлан балансад бүртгэхийг түрээслэгч, түрээслүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож шийдвэрлэнэ.