3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ АЛБАДАН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд" гэж өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг;

3.1.2."албадан эрүүлжүүлэх" гэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн өөрийн үйлдлээ удирдан хянах чадварыг нь сэргээх үйл ажиллагааг;

3.1.3."эрүүлжүүлэх байр" гэж албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай байрыг;

3.1.4."хамгаалах хүн" гэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн болон уг этгээдийг таньдаг бөгөөд түүнийг харгалзан хамгаалж авч явах боломжтой, насанд хүрсэн этгээдийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.