15 дугаар зүйл. Хорооны Тамгын газар /Энэ зүйлд "ажлын алба" гэснийг "Тамгын газар" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Хорооны Тамгын газар /Энэ зүйлд "ажлын алба" гэснийг "Тамгын газар" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

15.1.Хороо өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд туслах Тамгын газартай байх бөгөөд түүний бүтэц, ажиллах журмыг Хороо батална. Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг Хорооны даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсэгт "ажлын албатай" гэснийг "Тамгын газартай" гэж, "Хороо батална." гэснийг "Хороо батална. Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг Хорооны даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно." гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

15.2.Хорооны Тамгын газрын дарга, ажилтан төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана. /Энэ хэсэгт "ажлын албаны" гэснийг "Тамгын газрын" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.