17 дугаар зүйл. Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
17.1.Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхтэй:
17.1.1.сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих;
17.1.2.орон сууцны байшингийн зориулалт, төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, үндсэн бүтээц, хийцийг өөрчлөхөд тавих шаардлагыг тогтоох;
17.1.3.холбооны үйл ажиллагааг дэмжих;
17.1.4.холбооны үлгэрчилсэн дүрмийг батлах.