20 дугаар зүйл. Холбоог татан буулгах

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Холбоог татан буулгах

20.1.Холбоо нь дараахь үндэслэлээр татан буугдана:

20.1.1.тухайн орон сууцны байшингийн бүх сууц нэг этгээдийн өмчлөлд шилжсэн;

20.1.2.Иргэний хуулийн 144 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болсон.

20.2.Холбоог энэ хуулийн 20.1-д зааснаас өөр үндэслэлээр татан буулгахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.