30 дугаар зүйл. Жирэмсэн эмэгтэйчүүдийг хорих

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Жирэмсэн эмэгтэйчүүдийг хорих

30.1.Хоригдож байгаа жирэмсэн эмэгтэйг ахуйн нөхцөлийн хувьд сайжруулсан байранд байрлуулж, эмчийн хяналтад байлгаж, түүнд өгөх хоолны илчлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ.

30.2.Жирэмсэн эмэгтэйн өдөр тутмын салхинд гарах хугацаа нэг цаг ба түүнээс дээш байна.

30.3.Жирэмсэн эмэгтэйг сахилгын байранд хорьж болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.