81 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтантай харилцан ажиллах

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

81 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтантай харилцан ажиллах

81.1.Төрийн байгууллага, албан тушаалтан нь үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар мэдээ, мэдээлэл солилцож, дэмжлэг үзүүлэх талаар тагнуулын байгууллагатай харилцан ажиллана.

81.2.Төрийн байгууллага нь тагнуулын байгууллагад шаардлагатай мэдээллийг саадгүй гаргаж өгөх, өөрийн мэдээлэл, өгөгдлийн санг үнэ төлбөргүй ашиглуулах үүрэгтэй.

81.3.Төрийн байгууллага, албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн тагнуулын байгууллага, ажилтны болон халхавчлах үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг задруулахыг хориглоно.

81.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

81.5.Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудлын талаар Тагнуулын ерөнхий газарт урьдчилан мэдэгдэж, санал авсан байна.

/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, ЧИГ ҮҮРЭГ, ЭРХ ХЭМЖЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.