7 дугаар зүйл. Өршөөлд үл хамааруулах
7.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн дор дурдсан этгээдийг энэ хуульд заасан өршөөлд үл хамааруулна:
7.1.1.онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон;
7.1.2.урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэж гурав ба түүнээс дээш удаа ял шийтгүүлсэн;
7.1.3.урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэн, хорих ял эдэлж суллагдсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн;
7.1.4.Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21, 1996 оны 8 дугаар сарын 22, 2000 оны 7 дугаар сарын 7, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулиудаар өршөөлд хамрагдсан боловч дахин гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн;
7.1.5.Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан цаазаар авах ял нь хорих ялаар солигдсон, эсхүл хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан боловч дахин гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн.