9 дугаар зүйл. Дамжуулах технологид тавих шаардлага

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Дамжуулах технологид тавих шаардлага

9.1.Дамжуулах технологи нь дараахь шаардлагын холбогдох үзүүлэлтийг хангасан байна:

9.1.1.Монгол Улсын болон олон улсын стандартын үзүүлэлт, шаардлагад нийцсэн байх;

9.1.2.эрчим хүч, материал, түүхий эд хэмнэх, бүтээгдэхүүний өртөг, зардлыг хямдруулах;

9.1.3.түүхий эдийг иж бүрэн боловсруулж хэрэглэх, хаягдалгүй технологи нэвтрүүлэх, хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулж ашиглах боломжийг бий болгох;

9.1.4.үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэж байгаа бүтээг­дэ­хүүн нь байгаль орчин, хүний эрүүл мэнд, мал амьтанд сөрөг нөлөөгүй байх;

9.1.5.дамжуулж байгаа технологийг хэрэгжүүлэх тодор­хой үе шат бүрт шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг үндэслэлтэй тодорхойлсон байх;

9.1.6.хүн, техник, мэ­дээлэл, зохион бай­гуулалтын зэрэг технологийн бүрдэл хэсгүүдийн харьцааг оновчтой тогтоох, тэдгээрийг цаашид боловсронгуй болгох нөхцөл, боломжийг харгалзах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.