11 дугаар зүйл. Хязгаарлалтын бүсийн дэглэм

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Хязгаарлалтын бүсийн дэглэм

Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно:

1/ энэ хуулийн 9,10 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа;

2/ хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх;

3/ ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх;

4/ ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулах;

5/ рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах;

6/ байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах;

7/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8/ зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг зохиол бүтээл туурвихад ашиглах;

9/ уул,овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх;

10/ нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу түүж ашиглах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.