3 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал
1. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна:
1/ дархан цаазат газар;
2/ байгалийн цогцолборт газар;
3/ байгалийн нөөц газар;
4/ дурсгалт газар.
2. Аймаг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./