35 дугаар зүйл. Газар ашиглах тухай хүсэлт гаргах
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
2.Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналыг энэ хуулийн 361 дүгээр зүйлийн 2-т заасан сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас, хамгаалалтын захиргаа байхгүй бол сум, дүүргийн Засаг даргаас авна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ирүүлсэн саналд тухайн газар ашиглах зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжээгүй тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн этгээдийг сонгон шалгаруулалтад оруулахаас татгалзаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./