15 дугаар зүйл. Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах
1.Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ үнэт цаас гаргах, түүнийг худалдан авах, худалдах, Засгийн газрын үнэт цаас, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Монголбанкнаас зөвшөөрсөн бусад үнэт цаасыг мөнгөний зах дээр худалдах, худалдаж авах замаар нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй.
/Энэ зүйлийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/