201 дугаар зүйл. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зээл олгох

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

201 дугаар зүйл. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зээл олгох

1.Монголбанк эцсийн зээлдүүлэгчийн хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадварт нь түр хугацааны хүндрэл үүссэн, өөрийн үйл ажиллагааны үр дүнд уг хүндрэлээс гарч, зээлийг хугацаанд нь эргэн төлөх боломжтой, төлбөрийн чадвартай банкинд энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монголбанкны хүлээн зөвшөөрөх актив хөрөнгийн барьцаатай зээл олгож болно.

2.Монголбанк энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн нийт хэмжээг тодорхойлж, нэг банкинд олгох зээлийн хэмжээг тухайн банкны зээлжих чадварын хязгаарт багтаан тогтооно.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монголбанкны хүлээн зөвшөөрөх актив хөрөнгийн жагсаалтыг Монголбанк баталж, нийтэд мэдээлнэ.

4.Монголбанк бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн тохиолдолд Банкны тухай хуульд заасны дагуу банкинд зээл олгож болно.

5.Банкинд зээл олгох нийтлэг журмыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк тогтооно.

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.