1. Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ. Монгол Улсын Төв Банкийг Монголбанк гэж нэрлэнэ. Монголбанкны төв нь Монгол Улсын нийслэлд байрлана.
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2. Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга,тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Монголбанк өөрийн билэгдэл тэмдэгтэй байж болно.