40 дугаар зүйл. Монголбанкны санхүүгийн тайлан
1. Монголбанк олон улсын нягтлан бодох бүртгэлийн жишгийн дагуу санхүүгийн тайлан гаргана.
/Энэ хэсэгт 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2. Монголбанк жил бүр санхүүгийн тайлангаа баталгаажуулна.
/Энэ хэсэгт 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/