3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

ТӨЛБӨР ТООЦООГ YНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГYЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."Монгол Улсын нутаг дэвсгэр" гэж эдийн засгийн чөлөөт бүс, Монгол Улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын байршлаас бусад Монгол Улсын газар нутгийг;

3.1.2."үндэсний мөнгөн тэмдэгт" гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд төгрөгийг англи хэл дээр "Togrog", товчлолыг "MNT" гэж бичнэ;

3.1.3."Монголбанкны албан ханш" гэж банк хооронд болон банкнаас байгууллага, иргэнтэй хийсэн гадаад валютын бэлэн бус арилжааны дүн, ханшид үндэслэн тооцоолж Монголбанкнаас зарласан ханшийг;

3.1.4."гадаад валют" гэж гадаадын мөнгөн тэмдэгт, гадаадын валютыг;

3.1.5."гадаадын мөнгөн тэмдэгт" гэж Монгол Улсаас бусад улсын эрх бүхий байгууллагаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох гадаад орны мөнгөн тэмдэгтийг;

3.1.6."гадаадын валют" гэж улс хоорондын худалдаа, эдийн засаг, санхүүгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж байгаа гадаад орны мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэж, түүгээр төлөгдөх үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгслийг;

3.1.7."тооцооны нэгж" гэж бараа, ажил, үйлчилгээний үнэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханштай уялдан өөрчлөгдөж байхаар илэрхийлсэн үнийн саналыг .

ХОЁРДУГААР БYЛЭГ

YНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГҮЙЦЭТГЭХ ТӨЛБӨР ТООЦОО

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.