ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Төр, засаглал · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10-т заасны дагуу дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулийн тус тусын жишгээр сургалтын зардлыг нь төрөөс хариуцаж байсан суралцагчдад тухайн сургуулиа төгсгөх хүртэл уг зардлыг үргэлжлүүлэн олгоно.

2 дугаар зүйл. Энэ хуулийг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.