31 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх болон давтан сургалт

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх болон давтан сургалт

/Энэ зүйлийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31.1.Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, мэргэжлийн зэрэг олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, тэдгээртэй холбоотой үйлчилгээний төлбөрийн хэмжээ, зардлын жишгийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тус тус хамтран тогтоож мөрдүүлнэ. /Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, мэргэжлийн зэрэг олгох асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл ажиллуулж болох бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.