33 дугаар зүйл. Эмгэг судлалын шинжилгээ хийх
33.1.Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоогдсон эсэхийг тодорхойлох зорилгоор эмгэг судлалын шинжилгээ хийнэ.
33.2.Энэ хуулийн 33.1-д заасан шинжилгээ болон амьд сорьцын эмгэг эд, эс судлалын шинжилгээ хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./