35 дугаар зүйл. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх
35.1.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд тараахгүй байх, таслан зогсоох, тусгаарлах, хөл хорио тогтоох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
35.2.Олон улсын хөл хориот болон байгалийн голомтот халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, идэвхжсэн голомтыг цомхотгох арга хэмжээг нутгийн захиргааны байгууллага холбогдох байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
35.3.Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчтэй хүн, нян тээгчийг эмнэлэгт тусгаарлан эмчлэх, шаардлагатай үед тэдгээрийн хавьтлыг тусгаарлан хөл хорио тогтооно.
35.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр өвчин үүсгэгч нян, түүний хорыг лабораторийн болон үйлдвэрлэлийн зориулалтаар өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр гаргах, оруулахыг хориглоно.
35.5.Халдварт өвчинтэй тэмцэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоор зохицуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
35.6.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг дархлаажуулалтад хамруулна.
35.7.Дархлаажуулалтыг зохион байгуулах асуудлыг хуулиар зохицуулна.