38 дугаар зүйл. Эмнэлгийн магадлагаа гаргах
38.1.Эмч, эмнэлгийн байгууллага дор дурдсан асуудлаар магадлагаа гаргана:
38.1.1.Монгол Улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өвчлөх, осол, гэмтэлд өртөх, нас барах, төрөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах, хөл хоригдох, өвчтөн асрах;
38.1.2.хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдах;
38.1.3.цогцост задлан шинжилгээ хийсэн тухай дүгнэлт гаргах;
38.1.4.эрүүл мэндийн холбогдолтой бусад асуудлаар.
38.2.Энэ хуулийн 38.1-д заасан магадалгааг цахим хэлбэрээр, шаардлагатай тохиолдолд бичгээр гаргах бөгөөд магадалгааны нэгдсэн санд бүртгэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./