391.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн байнгын хяналтад байж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
391.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай эм олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
391.3.Энэ хуулийн 391.2-т заасан эм олгох арга хэмжээг санхүүжүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлнэ. /Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
391.4.Өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн мэргэшсэн эмч ажиллана. /Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
391.5.Энэ хуулийн 391.4-т заасан эмч нь шаардлагатай үед дуудлагаар очиж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. /Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ зүйлийг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/