40 дугаар зүйл. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, ханган нийлүүлэх /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · энэ зүйлийг 2024-06-05-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2024-06-05-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

40.1.Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

40.2.Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, ханган нийлүүлэх, ашиглахад тухайн бүтээгдэхүүний техникийн болон чанарын баталгаажуулалтын баримт бичгийг хавсаргасан байна.

40.3.Энэ хуулийн 40.2-т заасан баримт бичигт тухайн бүтээгдэхүүний материалын бүтэц, чанар, техникийн болон бусад үзүүлэлт, баталгаат хугацаа, засвар, үйлчилгээ хийх болон дагалдах хэрэгсэл, урвалж бодисоор хангах нөхцөлийг тусгасан байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.