7 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
7.1.Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
7.1.2.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
7.1.3.эрүүл мэндийн талаар батлагдсан бодлого, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.4.эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд бусад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр хийх;
7.1.5.зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах;
7.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
7.2.Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл байгуулан ажиллуулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.3.Энэ хуулийн 7.2-т заасан Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./