1.Төрийн өмчийн хороо нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын үндсэн бүтцийн байгууллага мөн.
2.Төрийн өмчийн хороо нь дарга, орон тооны бус 8 гишүүнээс бүрдэнэ. Хорооны гишүүнийг Төрийн өмчийн хорооны даргын санал болгосноор Засгийн газар томилно.
3./Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
4. /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
5. Нийслэлд , аймагт төрийн өмчийн төлөөлөгч ажиллана.
/Энэ хэсэгт 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Төрийн өмчийн төлөөлөгчийн эрх хэмжээ, ажиллах журмыг Засгийн газар тогтооно.
/Энэ зүйлийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/