2 дугаар зүйл. Үйлчлэх хүрээ
1. Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ.
2. Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсөв, Монгол Улсын эрдэнэсийн сан, Ирээдүйн өв сангийн бүрдүүлэлт, хуваарилалт, захиран зарцуулалттай болон Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, Ирээдүйн өв сан корпорацийн болон Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад үйлчлэхгүй. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.Хот, тосгоны өмчийн харилцаанд энэ хуульд заасан орон нутгийн өмчийн зохицуулалт нэгэн адил үйлчилнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Төрийн өмчийн зүйлс