39 дугаар зүйл. Дуудлагын худалдааг зарлан мэдээлэх
1. Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2. Дуудлагын худалдааны зар, мэдээнд энэ хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:
1/ дуудлагын худалдаа эхлэх он, сар, өдөр, цаг;
/Энэ заалтыг 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .
2/ эрхэлдэг ажил үйлчилгээний нэр төрөл, барилга, байгууламж, машин тоног төхөөрөмжийн тодорхойлолт, тоо хэмжээ;
3/ дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ;
4/ дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх журам, хугацаа;
5/ худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл.