61 дугаар зүйл. Өмч хувьчлан авагч этгээдтэй байгуулах гэрээ

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

61 дугаар зүйл. Өмч хувьчлан авагч этгээдтэй байгуулах гэрээ

1. Хувьчилсан эд хөрөнгийг өмчлөгч этгээдэд шилжүүлэхийн өмнө Төрийн өмчийн хороо шинэ өмчлөгчтэй эд хөрөнгө хувьчилсан тухай гэрээ байгуулна.

2. Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгасан байна:

1/ төрийн өмчийг хувьчилсан болон хувьчилж авсан этгээдийн нэр, орших газар, хаяг бүртгэлийн дугаар;

2/ хувьчилсан эд хөрөнгийн нэр төрөл, нэг бүрийн болон нийт үнэ, түүнийг төлөх хугацаа, хэлбэр;

3/ өмчлөх эрхийн гэрчилгээ олгох нөхцөл;

4/ хувьчилсан эд хөрөнгийг шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөх буюу хүлээн авах газар, хугацаа, журам, хүлээн авах, өгөх ажлыг гүйцэтгэх этгээд, тэдгээрийн эрх, үүрэг;

5/ хувьчлан авсан эд хөрөнгийн ашиглалтын талаар өмчлөгч төрийн өмнө үүрэг хүлээсэн бол уг үүрэг, хариуцлага, түүнчлэн эд хөрөнгийг хүлээн авах, хүлээлгэн өгөх хугацаа, журам зөрчсөний хариуцлага.

З. Гэрээнд хуульд харшлахааргүй бусад нөхцөлийг тохиролцон зааж болно.

4. Энэхүү гэрээнд хөрөнгө хүлээлгэн өгсөн тухай акт болон тодорхой төсөл хэрэгжүүлэх болзолтой авч байгаа бол уг баримт бичгийг заавал хавсаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.